Коронавирусийн түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээгээр Төрийн ордны нэгэн ажилтны сорьц эерэг гарсан байна.
Тодруулбал, зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсныг эх сурвалж баталлаа.
Түүний сорьцод PCR шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байна.