Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа Улаанбаатар хот болон гурван аймагт арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
ЭМЯ-аас хөл хориог үргэлжлүүлэх санал хүргүүлсэн гэх мэдээллийг Сайд Т.Мөнхсайхан няцаагаад буй.
Харин НОК-оос бүх нийтийн бэлэн байдлыг үе шаттайгаар сулруулах санал боловсруулан УОК-т хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Саналыг УОК хуралдаж хэлэлцээд Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Одоогоор УОК хуралдах тов гараагүй байна. Харин Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болдог тул хуваарийн дагуу хуралдах байх.
Өнөөдрийн 11 цагийн байдлаар манай улсын дотоодын халдвар 439 болоод байна.
Хэдийгээр ЭМЯ-аас халдварын шинэ голомт илрээгүй гэх боловч бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдээд буй.