Өнөөдөр 11:20 цагийн орчим СБД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ШУТИС-ийн уулзвар, МУИС-ийн урд замд автобус мод мөргөсөн осол гарчээ.
Тодруулбал, Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчих хэсгийн хажуугийн моднуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.
Сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл (1)