Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Уг хугацаа Улаанбаатар хот болон гурван аймагт арванхоёрдугаар сарын 11-нийг үргэлжлэх юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэх "хатуу хөл хориог он дуустал үргэлжлүүлэх саналыг УОК-т хүргэсэн" гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан няцаав.
Тэрээр "Манай яамны зүгээс хөл хориог сунгах эсэх талаар одоогоор ямар нэгэн санал Улсын онцгой комисст хүргүүлээгүй байна. Хөл хориог үргэлжлүүлэх тухай асуудал яригдаагүй" гэлээ.