Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Г.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар сүлжээний утсан дунд камерыг байрлуулсан бөгөөд интернэтээр холбогдон алсаас удирдах боломжтой камер байжээ.
Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газар болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгт ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн нэгэн ажилтныг холбогдуулан шалгаж байгаа аж.