x

Сэжигтэй гүйлгээг мэдээлээгүй бол тусгай зөвшөөрөлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Санхүүгийн зохицуулах хорооноос улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг таниулах сургалтад өнөөдөр даатгалын салбарын компаниудын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар тус салбарынханд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрхэн сэргийлэх арга хэлбэрүүд болон хүлээлгэх үүрэг хариуцлагын талаар хуулийн шинэчилсэн заалтуудын хамт хэлж өгсөн юм. Мөн Даатгалын компаниуд энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дотоод хяналтаа сайжруулах, тогтмол сургалт явуулах, комплаенсийн ажилтан томилж ажиллуулах юм уу, нэгж байгуулах шаардлагатайг хөндлөө.

Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат сургалтын үеэр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулж, саарал жагсаалтад орохгүй байх нь улсын хэмжээний санхүүгийн зах зээлийн нэн чухал асуудал болоод байгааг онцолж, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой ач холбогдол өгч, идэвхитэй ажиллахыг салбарынхандаа хүслээ. Мөн байгууллагуудад комплаенсийн ажилтныг даруй сургах, зохицуулалтын журмаа батлуулах, харилцагчаа таньж мэдэх болон НҮБ-ээс хориг тогтоосон улс орны харилцагчидтай холбогдохгүй байх, мэдсэн тохиолдолд даруй санхүүгийн мэдээллийн албанд мэдээллээ өгч байхыг тэрээр сануулаад, эдгээрийг хангаагүй тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

Сургалтад хамрагдсан оролцогчид гадаад дахь харилцагчийг таньж мэдэхэд хамгийн хүндрэлтэй байдгийг дурдаад сэжигтэй гүйлгээг мэдээлснээр харилцагчид нь ямар нэг санхүүгийн саад учирсан тохиолдолд байгууллагад эргээд ямар нэг хариуцлага хүлээлгэх эрх зүйн заалттай эсэхийг лавлаж байсан юм. Гэвч хуулиндаа сэжигтэй гүйлгээг Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй гэж заасан тул ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хороо 2018 онд зохицуулалттай байгууллагууддаа мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах бол 2019 оноос хяналт тавьж, шалгалт явуулна гэдгээ өнөөдрийн сургалтын төгсгөлд онцолсон юм.

Эх сурвалж: СЗХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 30 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 35 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 36 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 37 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 39 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 12 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 16 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 46 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 46 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 47 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 51 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 53 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 57 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 59 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 4 цаг 1 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 16 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 54 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 58 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top