x

“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.  

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Наадам маань жилээс жилд өргөжин олон улсын чанартай болж байгаа. Цаашид Ази тивд томоохон мото наадам болон өргөжих боломжтой" гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна.

Энэ талаар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар "Талын салхи 2018" олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд явах болсон нь том онцлог болж байна. 

Миний мэдэхээр энэ нь дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь.  Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан" гэв.

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна. 

д/д

Хугацаа

Зохион байгуулагдах арга хэмжээ

 

2018 оны 06-р сарын 09-ний хөтөлбөр

1

09:00-10:30

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларах

2

10:30-11:00

Нээлтийн арга хэмжээ /Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн удирдлагууд оролцоно/

3

11:00-11:30

Урлагийн тоглолт

4

 

11:30-14:00

Мото сонирхогчдын парад

/Сүхбаатарын талбайг нар зөв тойрно. Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш төв замаараа явж, “Саппоро” худалдааны төв, 3,4 дүгээр хороолол руу өгсөж, “Минж Плаза”-гийн уулзвараар уруудан Баруун 4 зам, төв замаараа явсаар Офицерүүдийн ордон, Баянзүрхийн товчоо, Тэрэлж дэх “Мондэ” амралтыг газар хүртэл явна/

5

13:00-13:20

Тэрэлж дэх “Мондэ” амралтын газрын талбайд оролцогч клубууд байрлана

6

13:20-14:00

Өдрийн хоол

7

14:00-14:20

 

“Мондэ” төвд арга хэмжээ үргэлжилнэ

/Хөтлөгч наадмын тухай товч танилцуулна. Нээлтэд нийслэлийн төлөөлөл оролцоно/

8

14:20-14:40

entertainment хөтөлбөр /Аравт хамтлаг/

9

14:40-15:00

Оролцогч клубуудын танилцуулга

10

15:00-16:00

Үзүүлбэрүүд: /Шилдэг custom, хамгийн холоос ирсэн, гадаадаас ирсэн /ОХУ, БНХАУ, Герман, Энэтхэг/, Хүндэт зочид, Fan-үүдийн тэмцээн, Drift мэндчилгээнүүд/

11

16:00-16:30

Мото уран жолоодлого

12

16:30-17:00

Хүндэд зочид, ахмад мото спорт тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ

13

17:00-17:30

Наадамд оролцсон клубуудэд батламж гардуулах

14

17:30-18:00

“Мото Мисс”, “Мистер” шалгаруулах тэмцээн

15

18:00-21.00

Еntertainment хөтөлбөр

/”Харанга” хамтлаг, Харангын Лхагва, “Жонон” хамтлаг, “Хурд” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Булсара” хамтлаг, “Аравт” хамтлаг, “Empire” хамтлаг, “Аадар” хамтлаг, “Lord” хамтлаг, “Rec on”, “Ice Top”, “Digital”, “Click click boom”, “Rapper Gee”, “Rapper Desant”, “Rapper NMN”, дуучин “Gang”, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд/

16

14:00-21:00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

2018 оны 06-р сарын 10-ны өдрийн хөтөлбөр

17

10.00-14.00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

18

14.00-15.00

Хаалтын арга хэмжээ /

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 22 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 23 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 29 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 30 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 31 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 33 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 6 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 10 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 40 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 40 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 41 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 45 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 46 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 51 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 53 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 55 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 10 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 48 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top