x

Энэ зун Бээжин-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялуулна

“УБТЗ” ХНН Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг өчигдрөөс аялуулж эхэллээ. 1986 оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг аялуулж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын төмөр замууд нь олон улсын протоколын дагуу жилийн хугацаатай ээлжлэн хоёр улсынхаа нийслэл рүү шууд аялуулдаг юм.

Энэ жилийн хувьд УБТЗ-ын галт тэрэг бүтэн жилийн хугацаанд хоёр улсын нийслэл рүү аялна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монгол, Монголоор дамжин ОХУ, Европыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь энэ чиглэлийн шууд галт тэрэгний ачааллыг бүрэн дүүрэн ашиглаж байна.

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьж буй галт тэрэг нь 85 хувийн зорчигч дүүргэлттэй, 10 жилд нэг удаа ордог ээлжит засвартаа ороод анхны аялалаа хийж буйгаараа онцлог юм. Анхны аялал гэхэд зорчигч, үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх боломжтойг харуулж байна. Ингэснээр зорчигчдын ая тухыг хангасан тохилог, найдвартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болжээ.

Тус галт тэрэг нь био бие засах өрөө, агааржуулагч, телевиз гээд үйлчлүүлэгчдийн зорчих бүхий л нөхцөл бололцоог хангаснаас гадна бүрэлдэхүүндээ гурван люкс, есөн энгийн тасалгаат, ресторан, тээшийн вагон зэргийг багтаасан байв. Энэхүү галт тэргээр нийтдээ 372 зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын талаас нэмэгдэл галт тэрэг аялуулж байгаа гэнэ.

Энэ нь, БНХАУ-ын Бээжин хот руу долоо хоногт гурван удаа галт тэрэг аялах бололцоог олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх өдөр Улаанбаатар хотоос гарсан галт тэрэг маргааш өдөр нь Бээжин хотод очих бол бүтэн сайнд эргээд Улаанбаатарт ирэх юм. Энэ чиглэлийн зорчигчид нь монголын говь, хангай хосолсон нутгаар дайран өнгөрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харах боломжтойгоос гадна Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн бүс нутгийн томоохон суурин газар, тулгуур өртөөдөөр зогсоод хөдлөх ажээ.

Дашрамд дурьдахад, УБТЗ-ын Тасалбарын төвийн хамт олон хоёр сарын өмнөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний мэдээллийг олон төрлийн суваг ашиглан зорчигчдод түгээсэн байна. Тэд зорчигчдийн тасалбар түгээлтийг хялбарчлах, үйлчлүүлэгчдэд амар байхаар тооцоолж, www.eticketubtz.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар тасалбар худалдаалж эхэлжээ. Мөн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгтэй өдрүүдэд ээлжийн кассир ажиллуулж, өглөө эрт галт тэрэг хөдлөхийн өмнө тасалбар бичиж байгаа гэнэ.  

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН        

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 23 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 24 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 29 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 30 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 31 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 33 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 6 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 10 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 40 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 40 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 41 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 45 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 47 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 51 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 53 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 55 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 10 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 48 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top