x

Я.Содбаатар: Дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судалж, шийдвэр гаргасан

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцлээ. 

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 

Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хөл хорио тогтоосон цагаас эхлэх хүлээцтэй хандсан ард иргэддээ баярлалаа. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамрууллаа.

Бид хөл хориог 90 хувьтай хэрэгжүүлж чадсаны үр дүнд халдварын тархалтыг 10 дахин бууруулж чадлаа. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгааны үр дүн юм.

Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллаж чадсан гэж дүгнэж байна. Одооноос зарим массын шинжилгээнүүдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоног сунгах хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. УОК-ын дэргэд мөн эрдэмтэн судлаач, гамшгаас хамгаалах зэрэг тандалт судалгааны байгууллагууд ажиллаж байна. 

Ингээд Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргаж байна. 

  • Бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж хэсэгчлэн сулруулна;
  • Халдвар тархсан аймгуудад хатуу хөл хориог үргэлжлүүлнэ;
  • Иргэдийн техник хэрэгсэлд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэх;
  • Олон нийтийн үйл ажиллагаа, спорт соёл урлагийн арга хэмжээг хориглох;
  • Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ" гэлээ. 

Мөн тэрээр "Өмнө нь 11 чиглэлийн үйл ажиллагааг явуулж байсан. Үүн дээр Боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа. 

  • Эрчим хүч хангах үйл ажиллагаа;
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээх үйл ажиллагаа;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт;
  • Хот суурин ариутгал хамгааллын үйл ажиллагаа;
  • Эм, эмнэлгийн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэх, худалдаалах үйл ажиллагаа;
  • Банк санхүүгийн үйл ажиллагаа;
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан;
  • Хууль тогтоох, төрийн үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага;
  • Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйл ажиллагаа;
  • Модон бүтээгдэхүүний боловсруулалтын үйл ажиллагаа;
  • Улсын онц чухал стратегийн үйл ажиллагаа явуулдаг газрууд, 
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл;
  • Гоо сайхны үйлдвэрлэл;
  • Тусгайлсан үйл ажиллагаа явуулах газрууд;
  • Оршуулга зэрэг 18 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. 

Энэ хүрээнд зөвшөөрөл авч ажиллана. Бид дэлхийн 108 орны цар тахалтай тэмцэж байгаа ажлыг судлаж үзсэн. Хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлийг харж байгаа. Ингээд үйлдвэрлэлийн салбараа эхэлж нээгээд дараагаас нь бүтээн байгуулалтын салбарууд, худалдаа үйлчилгээгээ нээнэ. 

Тандалт судалгаа хийсний үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Өвчлөл, голомтыг хумих, ҮАБ-аа хангах, ард иргэдийн амь насыг хамгаалах, эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг авах, хөл хорионы дэглэмийг мөрдөх зэрэг ийм чиглэлтэй байсан. Нөгөө талдаа ард иргэдийн амьдрал шийдвэрүүд хүнд тусч байгаа. Олон иргэд бидэнд санал гомдлоо хэлж байгаа. Гэхдээ ард иргэд минь энэ өвчин дэлхийн бүх орон энд өвчний өмнө барьц алдаж байгаа ойлгож хамт байгаач ээ гэж хүсч байна. Бид өвчлөлийг хумьж авсан, үүнийгээ цаашид тодорхой үр дүнд хүртэл зүтгээд үзэх хэрэгтэй байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймгуудад коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байгаа. Хэдий батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тусгаарласан хавьтагчдаас шинэ тохиолдлууд илэрч байгаа ч халдвар нийт хүн амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 49 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 52 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 53 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 55 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 57 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 22 цаг 17 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 22 цаг 18 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 22 цаг 19 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 22 цаг 19 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 22 цаг 20 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 43 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 45 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 49 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 50 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top