x

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 71 хувийн хэрэгжилттэй байгаа юм. Худалдан авах ажиллагаа, зарим ажлын явц удаашралтай байгаа шалтгааныг дүүргийн Засаг дарга нар танилцуулсан. Энэ ажилтай холбоотойгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилтийн хяналтыг эрчимжүүлж ажиллахыг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллахыг харьяа хэлтэс албадын дарга нарт тус тус үүрэг болголоо. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хугацаанд эхлүүлэхийг тодотголоо.

Мөн хурлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлага чангатгах, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн удирдлагуудаас дүүргүүдийг хариуцан ажиллах хуваарийг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 24 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 25 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 30 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 31 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 32 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 34 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 7 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 11 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 41 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 41 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 42 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 46 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 48 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 52 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 54 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 56 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 11 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 49 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top