x

Мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Чех улсын Элчин сайд Ийржи Бродскийд хандан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Тэрбээр, хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад баяртай байна гээд салбарын талаар товч мэдээлэл өглөө.

2011-2012 онд “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах”, 2013-2015 онд “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төслийг тус тус Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн Агентлагаас Малын удмын сангийн үндэсний төв дээр хэрэгжүүлсэн байна. Малыг ээмэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, мал үржүүлгийн техникч нарыг чадавхжуулах, үхэрт хөврөл үр шилжүүлэн суулгах, биотехнологийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн эдгээр төсөлд мониторинг хийж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар судалж байгаагаа Чех улсын Элчин сайд Ийржи Бродский онцлон тэмдэглэлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох, модон эдлэлийн үйлдвэрлэлийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхэд хамтарч ажиллах саналыг Чехийн талд тавьсан.

Талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөдөө аж ахуйн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 21 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 22 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 27 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 28 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 29 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 31 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 4 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 8 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 38 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 38 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 40 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 44 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 45 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 49 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 51 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 53 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 8 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 47 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 50 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top