Энэ сарын 10-нд тусгаарлалтад 21 хоноод гарсан тээврийн жолоочоос халдвар илэрсэн талаар олон нийтэд мэдээлсэн. Түүний гэр бүлийн хүн болон хадам ээж, оюутан дүүгээс ковид илэрсэнээр улс даяар хатуу хөл хорио тогтоогоод байна.
Иймд 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрийн 14 хоногийн хөл хориог эргэн сэргээхээр болжээ. Ингэснээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлалтын 27 дахь өдрөө халдвар илэрсэн тохиолдол байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дурдаж байсан юм.
УОК есдүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаараа гэрийн хориог цуцалснаа танилцуулж байсан юм. Уг шийдвэрийг гаргахад мэдээж иргэдийн оролцоо нийлээдгүй байсан билээ.