Ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 19-ний өдөр төлөвлөгдсөн байсан Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын улмаас цуцаллаа.
Шийдвэрийг УОК-ын дарга гаргасан бөгөөд тодорхойгүй хугацаанд хойшлогдлоо.
Одоогийн байдлаар дараагийн нислэгийн тов гараагүй бөгөөд нислэг цуцлагдсантай холбоотой нарийвчилсан мэдээллийг тодорхой болмогц мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.