x

Хүнсний худалдааны төвүүдэд халдвар хамгаалал хангалтгүй байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүнсний худалдаа, эрүүл мэндийн байгууллага, харилцаа холбоо, банк зэрэг 11 чиглэлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн сан, банкны салбарт иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсдын биеийн халууныг хэмжих, гар халдваргүйжүүлэх, зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, ажлын байр, үйлчилгээний талбай, АТМ-ын товчлуур зэргийг ариутгаж халдваргүйжүүлж буй байдалд тандалт хийлээ.

Тандалтаар Баялаг-Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байгаагаас гадна иргэдийн бөөгнөрөл үүссэн, худалдаачид амны хаалтыг буруу зүүх зэрэг зөрчил илэрч байна. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийгдээгүй, иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрөлд ямар нэг зохицуулалтгүйгээр ажиллаж байв.

Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, үүрэн телефоны үйлчилгээний цэгүүдэд иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, хүнснээс бусад төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэдийг “тооллого хийх, засвар хийх” зэрэг шалтгаанаар ажиллуулж байлаа. Иймд тухайн байрыг түрээслэгчдэд халуун хэмжих, халдваргүйтгэл хийхийг нэгдсэн байдлаар зохицуулах, Засгийн газрын 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Худалдааны төвүүдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлж иргэдийн хамгийн их гар хүрдэг хэсэг болох түрдэг тэрэг, сагсны бариул, хаалганы бариул, ПОС машины товчлуур, хурууны хээ уншуулах төхөөрөмж зэргийг тогтмол халдваргүйжүүлж, ажиллагсдыг амны хаалт, бээлийтэйгээр иргэдэд үйлчлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамжид анхаарахыг мөн зөвлөлөө.

Тандалтаар эдгээр зөрчил хүнсний худалдааны төвүүдэд нийтлэг илэрч байгаа тул Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн бодистой угаалга цэвэрлэгээг сайтар хийж иргэд, үйлчлүүлэгчдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иргэд хүнсний худалдааны төв, АТМ зэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий өмсөх, бохирдсон гадаргууд хүрсний дараа гараа савандаж угаах, зориулалтын уусмалаар халдваргүйжүүлж, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай барихыг зөвлөж байна.

Тандалт, хяналт шалгалт үргэлжилнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 27 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 29 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 35 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 44 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 25 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 28 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 20 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 16 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top