x

"Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол тээврийн жолоочтой холбогдолгүй, тандалт явуулж байгаа"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1,030 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ.

Тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3,000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.

Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.

Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоо 175 хүн ажиглалт тандалтад байгаа" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Оношлуурын чанарт эргэлзэх хүн байна. Баталгаатай юу? 

-Бид 21 хоног тусгаарлан, гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 11-р сарын 6-нд тусгаарлалтаас гарсан. 9-ний өдөр тээврийн жолоочоос вирус илэрсэн. ДЭМБ-аас мэдээлснээр халдварын нууц үе 14 хоног, зарим судалгаагаар 21-27 хоног байж болно гэж мэдээлсэн. Энэ хүний хавьтал 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулаад байна.

-Оношлуур хангалттай байгаа юу? 

-Хангалттай байгаа. Өнөөдөр Сөүлийн онгоцоор оношлуур ирнэ.

-Сэлэнгэ аймагт илэрсэн гурван тохиолдол тээврийн жолоочтой хамааралгүй гэж УОК-оос өчигдөр өгсөн. Үүнийг тодруулж өгнө үү? 

-Сэлэнгийн гурван хүн одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдолгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 7 цаг 52 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 7 цаг 53 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 56 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 57 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 9 цаг 56 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 10 цаг 36 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 10 цаг 49 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 12 цаг 1 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 13 цаг 37 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 13 цаг 50 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 14 цаг 1 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 14 цаг 26 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 14 цаг 42 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 14 цаг 43 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 14 цаг 45 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 14 цаг 46 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 14 цаг 46 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 14 цаг 47 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 14 цаг 48 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 14 цаг 49 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top