x

ХХБ үндэсний контент Маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Худалдаа, Хөгжлийн банк үндэсний контент Маамуу брэндийг дэмжин Монгол контент ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Маамуу” хадгаламжийн бүтээгдэхүүнээр бяцхан харилцагчдаа бэлэг барьж байна. ХХБанкны хувьд үндэсний үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдийг илүүтэйгээр дэмжин ажиллахыг зорьдог.

Энэ удаад Үндэсний контент Маамуу брэндийг дэмжсэнээр хүүхдийн контентийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, үндэсний дүр болох Аами, Таамийг бяцхан хүүхдүүдэд илүүтэй хүргэж монгол дуу, шүлгээ сурч, үлгэр домгийг сонсож өсөх боломж илүү өргөн болж байгаа юм.

ХХБанк жил бүр эх үрсийн баяраар бяцхан харилцагчдаа баярлуулдаг уламжлалтай. Энэ жил Монгол контент ХХК-тай хамтран “Маамуутай хүүхдийн баяр”-аа 2018 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод, 2018 оны 6-р сарын 2-ны өдөр Дархан хотод, 2018 оны 6-р сарын 3-ны өдөр Эрдэнэт хотод тус тус бяцхан харилцагчидаа баярлууллаа.

Хүүхдийн баярын арга хэмжээнд хараахан хамрагдаж чадаагүй 0-6 насны харилцагч хүүхдүүддээ ярьдаг, дуулдаг өхөөрдөм хөөрхөн Аами, Таами тоглоомыг зах зээлд худалдаалагдаж эхлэхээс өмнө бэлэг болгон өгсөн. 7-гоос дээш насны хүүхдүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд багц 7 тоглоомд үнэгүй тоглох эрх, мөн Интерном номын дэлгүүрээс хүссэн номоо авах эрхийн бичгийг тус тус бэлэглэлээ.

18 нас хүрч буй харилцагчиддаа мэдлэг, мэдээлэл олгож, хүндэтгэл үзүүлэх “Junior customer” арга хэмжээгээ энэ жил 6 дахь жилдээ уламжлал ёсоороо зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэ жил Маамуутай хүүхдийн баяр гэж байгаа учраас 2018 оны 6-р сарын 1-ний өдөр Монгол улсад шинээр мэндэлсэн хүүхэд бүрд 20’000 төгрөгтэй хүүхдийн хадгаламжийн дэвтрийг Маамуугийн гарын бэлгийн хамт бэлэглэж байгааг дуулгахдаа таатай байна.

Цаашид “Маамуутай хүүхдийн баяр”-аа илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа бөгөөд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж

Худалдаа, хөгжлийн банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 24 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 25 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 30 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 31 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 32 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 34 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 7 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 11 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 41 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 41 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 42 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 47 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 48 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 52 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 54 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 56 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 11 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 49 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top