x

"Машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг 23:00 цагаас эхэлж чангаруулна"

Улсын онцгой комисс хуралдаж, монгол улсад тогтоогоод буй хөл хорионы үед хэрхэн ажиллах талаар мэдээллээ. 

Олон нийтийн хөл хөдөлгөөн, цагдаагийн байгууллагаас явуулж буй арга хэмжээний талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл өгөв.  

Тэрээр "Дэлхийн аль ч улс оронд халдвар өвчин гарсан бол богино хугацаанд, эрсдэл багатай даван туулахын тулд иргэн бүр дэглэмээ хатуу сахидаг, сонор сэрэмжтэй, тэвчээрэй байж даван туулдаг нь нотлогдсон. Монгол улс коронавирус алдагдсан тохиолдолд авах арга тактик, төлөвлөгөө байгаа. 

Манай иргэд коронавирус анх гарах үед тэвчээртэй сайн ажилласан, одоо илүү сайн ажиллах шаардлагатай байна. Өнөөдрийн янзаар бол явган болон, автомашинтай иргэдийн хөдөлгөөн их байна. Дэглэм сахиулахад сайнгүй байна гэсэн үг. Эрсдэл их байна. Ийм учраас өнөөдөр 23:00 цагаас автомашин болон явганаар зорчихыг багасгах талаар шаардлага тавьж эхэлнэ. 

Гадуур явж байгаа иргэдийн дунд судалгаа хийлээ. Ихэвчлэн нэгнийдээ очих, хүнтэй уулзах болон зорилгогүй явдаг юм байна. Одоо цар тахал гарсан тул иргэд гэрийн дэглэмээ сахиж, хяналт тавиж буй албаныханы шаардлагыг биелүүлээрэй гэж хүсэж байна" гэлээ. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн дэглэмд хөл хорио тогтоохыг хэлж байгаа. Үүнд хариуцлагатай хандаж байгаа иргэн, алсан байгууллагуудад талархал илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабуудаа байгууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Энэ худалдан авах явцад ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна.

Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. Мөн ажлын гурван хэсэг 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 22 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 18 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 19 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 20 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top