Улсын онцгой комисс хуралдаж, монгол улсад тогтоогоод буй хөл хорионы үед хэрхэн ажиллах талаар мэдээллээ.
Хуралдаанаар хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, ариутгал халваргүйжүүлэлтийг хэрхэн хийх, 11 цэгт шинжилгээ авах, тандалт хийх ажлыг эхлүүлсэн зэрэг долоон чиглэлээр мэдээлэл өгөв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: "Тээврийн жолоочийн хавьтал болох 5 хүнээс коронавирус илэрсэн. Шинжилгээгээр батлагдаад явж байна. Жолоочийн эхнэр болон хадам ээж, оюутан дүү, мөн оюутан дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс гээд нийт зургаан тохиолдол илэрлээ.
Мөн Сэлэнгэ аймаг нэг коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн. 74 настай эмэгтэй аймгийн эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн. Хоёр удаа шинжилгээ хийхэд халдвар илэрлээ. Түүнийг ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд хамруулах, эмчилгээ хийх, давтан шинжилгээ хийхээр авчирч байна" гэлээ.