x

БНХАУ-тай хил залгаа боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн  Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Дурьдсан хугацааг хүртэл Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна. 

  • Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөж байна. 

  • Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.  Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ. 

  • БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа тус тус гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явагдаж байна.

  • Нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор хэвийн хийгдэж байна.

  • Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна. 

  • Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна. 

Өглөөний 10:00 цагийн байдлаар ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороо, хилийн боомтуудын тухай мэдээ:

  1. Улаанбаатар ГГ -хэвийн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.

  2. Замын-Үүд ГГ -хэвийн ажиллаж байна.

  3. Сэлэнгэ ГГ –Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Алтанбулаг боомтыг 11 дүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаасан.

  4. Буянт-Ухаа ГГ – хэвийн ажиллаж байгаа, MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц УБ-д 2020.11.12-ны өдрийн 11:10-д бууна, харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ

  5. Дорнод ГГ - Дорнод аймаг дахь гаалийн газрын Эрээнцав, Баянхошуу боомтууд хэвийн ажиллаж байгаа. Бусад боомтууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн дагуу хаалттай байна. Эрээнцаваар нүүрсний экспорт төмөр замаар хийгдэж байна. Баянхошуу газрын тосны экспорт хийгдэж байна.

  6. Баян-Өлгий ГГ Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  7. Ховд ГГ – хэвийн ажиллаж байна.

  8. Увс ГГ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  9. Орхон ГГ хэвийн ажиллаж байна.

  10. Сайншанд ГГ - хэвийн ажиллаж байна, Ханги хилийн боомт хэвийн ажиллаж байна.

  11. УХШИГГ – хэвийн ажиллаж байна.

  12. Дархан ГГ - хэвийн ажиллаж байна.

  13. Гашуунсухайт ГГ хэвийн ажиллаж байна.

  14. Шивээхүрэн ГГ хэвийн ажиллаж байна.

  15. Бичигт ГГ хэвийн ажиллаж байна.

  16. Говь-Алтай ГХ - хэвийн ажиллаж байна.

  17. Завхан ГХ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

  18. Хөвсгөл ГХ - Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.

Эх сурвалж: ГЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 38 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 27 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 30 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 22 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 18 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 19 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 20 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top