x

Д.Сумъяабазар: Нөхцөл байдлыг иргэдэд ойлгуулж, хүсэж, бүр гуйж ажиллана шүү

Монгол улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Мөн өнөөдрийн өглөөний 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоолоо. 

Засгийн газар шийдвэрээ танилцуулсны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдав.

Монголд анх удаа авч буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллагууд, худаг-усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагууд, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллах болсон. 

Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Болзошгүй эрсдэлээс ард иргэдээ хамгаалахын тулд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ЗДТГ, Захирагчийн ажлын алба, газар хэлтэс, дүүргүүд нарийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хянаж, хяналтдаа авахаар зорьж байгаа. Иргэдийнхээ амь насыг хамгаалах нь төрийн үүрэг. Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна. Ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл мэндийн төлөө энэхүү арга хэмжээг авч байгаа юм гэдгийг иргэдэд ойлгуулж, хүсэж, бүр гуйж ажиллана шүү. Тийм учраас шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй юм. Тэр тусмаа Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.

Мөн нийслэлийн газар хэлтсийн удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар гэнэтийн байдалд бэлэн байж, доод шатны албан хаагчдаа шууд удирдлага, мэдээлэл, арга зүйгээр яаралтай хангаж ажиллахыг тэрээр үүрэг болголоо. 

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эд, эм, эмийн хангамж, эмнэлгийн аюултай хог хаягдал, түлш, шатахууны тээвэрлэлтийн хөдөлгөөнийг саадгүй нэвтэрч байх боломжоор хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 27 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 29 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 35 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 44 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 15 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 25 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 27 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 20 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 16 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top