x

М.Энхсайхан яасан юм бэ?

Төслийн нэгжийн “ТОМ” дарга нар аа! Хамгаалах эрхзүйн орчин байхгүйг харав уу?

Ердөө зургаан сарын өмнө, 2020 оны тавдугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гурав хоногийн турш шүүн хэлэлцээд 4.6 жилийн ял оноосон. Түүнийг Тавантолгой төслийн цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд өндөр үнээр автомашин худалдаж авсан гэж үзээд 55 сая төгрөгийн хохирол гэгчийг нөхөн төлүүлж, дээр нь ийм хэмжээний хорих ялаар “шагнасан” юм. Харин өчигдөр Улсын Дээд шүүх М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялаас ЗУРГААН САРЫГ хасаж өгч “буян үйлдэв”.

Энэ хэргийн мөн чанар юунд байна вэ?

Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмжийг зөрчсөн, Төмөр замын тээврийн талаар Төрөөс баримтлах бодлогыг баталсан УИХ-ын тогтоолыг зөрчиж, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитомо” корпорацийн түншлэлд давуу байдал бий болгосон гэж буруутгасан бололтой юм. Тэр давуу байдал нь хаана байна? Юугаар нотлов? М.Энхсайханы баталснаар өнөөдөр төмөр замын бодлого явчихаж уу? Үгүй л дээ.

Хамгийн аймшигтай нь Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа “Тоёота Лексус-570” маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнээс 55 сая төгрөгөөр илүү үнээр тус төслийн нэгжид худалдан авч Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулчихсан уу гэвэл бас л байхгүй. Энэ зорилгоор 55 сая төгрөгийн илүүтэйгээр машин авчихсан уу гэхээр бүр доромжлол мэт сонсогдох аж. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр Улсын Дээд шүүх дээр арай өөрөөр шийдэгдэх байх гэсэн хүлээлт талаар болж ердөө зургаан сарыг хасаж өгч гэнэ. Үүнд шүүгдэгч М.Энхсайхан баярлах ёстой бололтой.

Түүний хувьд уг автомашиныг худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд хийсэн бөгөөд хэрэв эдгээрийг гэмт хэрэг гэж үзвэл тухайн үед мөрдөж байсан 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэх нь шүүгч, прокуроруудад “таалагдсан” болохоор ялын “лангуун” дээрээс сонгож авсан бололтой юм. Ингэж л харагдаж байна шүү дээ!

М.Энхсайханы бэлтгэсэн төсөл батлагдаж хэрэгжсэн бол, хараал идсэн давуу байдал гэгчийг нь үүсгэсэн бол ялаа авах ёстой. Гэтэл гэрээний төсөл өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 19.6 буюу “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 буюу “Албан тушаалаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдлыг бий болгосон” гэсэн хоёр заалтыг зориуд цуглуулж байгаад яллачихсан мэт дүр зураг харагддаг.

“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Нөгөөтэйгүүр М.Энхсайхантай “тооны хэлээр” маргасан АТГ 2013 оны зах зээлийн үнэлгээг нь гаргуулахдаа 2019 оны үзүүлэлтээр хуучруулж буюу үнийг бууруулж тооцоолуулан “Тэр үед 130 сая төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 75 сая төгрөгийн үнэтэй байгаа тул 55 сая төгрөгийн зөрүү “арайхийн” олж үүнийгээ “Их хэмжээний хохирол учруулсан” болгож буруутгасан байдаг. Үүнийг шүүх өөрөөр авч үзэхийг буюу шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.

Нөгөөтэйгүүр “гол том хэрэг” болох гэрээний төслийн асуудлын тухайд М.Энхсайханы ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан байтал гардан авсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байхгүй. УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж байгуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, тэрхүү Ажлын хэсгийн 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдөр дүгнэлт хэзээ ч, хаана ч хэрэгжээгүй, хэрэглэгдээгүй цаас байтал түүний дагуу шийтгэсэн нь бүр ч хачирхалтай байлаа.

Гэвч шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүгдэгчийг туйлширч өмөөрөх гэсэнгүй. Харин эндээс харахад, Засгийн газар, түүний гишүүд, элдэв Ажлын хэсгүүд, шинээр байгуулагдсаар байгаа Төслийн нэгж гэгчийн “Том дарга” нар аа! Өнөөдөр хашиж буй ажил албатай чинь холбоотой болон холбоогүй байвч улс төрийн шалтгаанаар олон “Энхсайхан төрөх” магадлал өндөр байна. Энэ бол айлгах сэдэв биш.

Хамгийн гол нь М.Энхсайхан нарт хэрэглэж буй хуулийн заалт ЭРХЭМ ДАРГА ТАНЫГ хамгаалахгүй! Та нарын өнөөдрийн үйл ажиллагаа, өнөөдрийг, зөвийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо алга! Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын болон түүний байнгын хороодын дүгнэлт, тогтоолууд, түүн дээрх тамга, гарын үсэг таныг хамгаалдаггүй юм байна. Ийм нөхцөлд ажиллах амаргүй тул намаараа, салбараараа хэлэлцэж болохгүй бол “хуйвалдаж” байгаад ч хамаагүй төрийн ажил хийх эрх зүйн орчноо баталгаажуулж авах ёстойг энэ шүүхийн шийдвэр харууллаа.

У.Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 18 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top