Маргааш өглөө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсан.
Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг хуваарьт буюу богиногосон цагаар явуулна.
Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагуудад иргэдэд үйлчлэхээр боллоо.
Мөн Засгийн газраас иргэдийг гэрээсээ гарахгүй байх, хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриалж байна.