Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.3 /залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фөн /Liang Ju Feng/ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,
Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон хуралдаж хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар