x

Шүүх хурлуудыг хойшлуулахыг зөвлөж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргүүллээ. 

Тус зөвлөмжид: 

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. 

Иймд уг тогтоолыг хэрэгжүүлэх, коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

  •  Шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой аливаа шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж гаргах, зохион байгуулалтын яаралтай арга хэмжээ авах, 

  • Шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авах, 

  • Нэхэмжлэлийг шуудангаар авах, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээн авах,

  • Давж заалдах шатны шүүхийн хувьд хуульд зааснаас бусад тохиолдолд оролцогч ирээгүй үед шүүх хуралдаан явуулах хуулийн зохицуулалтыг баримтлах,  

  • Шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх, 

  • Энэ чиглэлээр өөрийн цахим хуудас, орон  нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн үйлчлүүлэгч, хэргийн оролцогч нарт хандан уриалга гаргах, 

  • Шүүгч, ажилтныг олноор суулгахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчдыг ажлын цагт нь тараах замаар шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл  мэндийг нэн тэргүүнд анхаарах, 

  • Шүүгч, ажилтныг амны хаалт, бусад хамгаалах хэрэгслээр хангах, 

  • Шүүхийн байранд нэвтэрч буй иргэдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавих, биеийн халууныг тогтмол хэмжих ажлыг шүүхийн байранд шуурхай зохион байгуулах, 

  • Дээрх хугацаанд байгууллагын хэмжээнд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл дэх жижүүрийн багтай тогтмол мэдээлэл солилцон ажиллах, 

  • Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад арга хэмжээ. 

Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тухай бүр Та бүхэнд мэдээллийг хүргэх болно. 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 19 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top