Коронавирусийн халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтал болох 24 иргэнээс шинжилгээ авч, хариу нь гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ц.Ганзориг: "Эхний хавьтлын 24 хүний шинжилгээний хариу гарсан. Ингэхэд гэр бүлийнх нь хоёр хүнээс коронавирус илэрсэн. Энэ хоёр хүнтэй нэгдүгээр хавьталд орсон хүнийг олж илрүүлээд тусгаарлах ажил явж байна. Бид шинэ мэдээ гарангуут аль болох шуурхай мэдээллэхийг зорьж байгаа. Тиймээс хэвлэлүүд албан ёсны мэдээллээ хүлээж, түгээж байгаа мэдээллээ нягталж оруулах шаардлагатай байна. Иргэд болон хэвлэлийнхэн хүний эрхийг мэдрэмжтэй байхыг хүсч байна" гэлээ.