Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр "Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа гэдгийг сануулаад иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр яг одоо барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болно. Мөн тэнд манай цагдаагийн алба хаагчид байлцаж тандалт судалгаа хийж, бүртгэлжүүлж байгаа" гэсэн юм.
Мөн тэрээр халдвар авсан сувилагчын талаар мэдээлэхдээ "Сувилагч нь 31 настай, эмч нь 27 настай залуу хүмүүс. Аль алиных биеийн байдал нь сайн байгаа. Хамт олон эмч нар иргэд сайхан үг хэлж, урам өгч байгаа учраас эмчилгээ үр дүнтэй байгаа" гэлээ.



