ХӨСҮТ-ийн таван давхрын цонхоор хүн унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 07:28 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн таван давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй аавыгаа оройн цагаар сахидаг байсан гэнэ.