Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар коронавирусийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм.
Мөн УОК-ын өчигдрийн хуралдаанаар гаргасан саналуудыг хэлэлцэж, шийдвэрээ гаргана.
Үүнд Алтанбулагийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах, ОХУ-тай хиллэдэг Тэс, Арц, Суурь, Ханх, Ульхан боомтуудыг 11-р сарын 16-наас эхлэн түр хаах, Баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Баян-Өлгнйн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээх саналыг хэлэлцэх юм.