Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсч байна" гэлээ.