x

УОК, Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа мэдээлэл эцсийн үнэн гэв

Нийгмийн сүлжээнд иргэдийн дунд мэдээллийг буруу ойлгох, цаашлаад буруу ойлголтоо түгээх нь элбэг тохиолддог. Баримт, нотолгоо, судалгаагүй худал мэдээлэл тараах нь маш сөрөг нөлөө дагуулах аюултай. Ялангуяа дэлхий нийтэд цар тахлын аюулын харангатай байх энэ үед юм. Гэвч иргэд бид хардах, асуулт тавих, өөрийн бодол болон эргэн тойронд болж буй үйл явдлаа дүгнэх эрхтэй гэдгийг мөн энд дурьдах нь зүйтэй байх.  

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн цахим мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нийгмийн сүлжээнд тархаад буй асуудлын талаар ярив. 

Тэрээр "Иргэдийн дунд "Коронавирусийн халдварыг дотооддоо алдчихсан юм биш үү" гэсэн хардлага маш өндөр байна. Одоогийн байдлаар дотоодод халдвар алдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ямар нэгэн зөрчил, эрсдэлийг ард түмнээсээ нууж болохгүй. Бид ил тод шалгаж шийдвэрлэн гарсан зөрчлийг мэргэжлийн байгууллагуудаар нь танилцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээсээ гажихгүй. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр тархсан худал мэдээлэл автах хэрэггүй. Эрүүл мэндийн яам, УОК-оос мэдээлж байгаа мэдээлэл л эцсийн үнэн юм.

Ер нь тодорхой судалгаагүй, тооцоогүйгээр өөрийн бодлоо шууд лайваар цацдаг асуудлаа анхаарах хэрэгтэй. Ингэж иргэдээ бухимдуулж, худал мэдээллийг цацах нь маш сөрөг нөлөөтэй.

Хэрвээ бид коронавирусийн халдварыг дотоодод алдахад хүрвэл маш их хүндрэл дагуулна. Иймд иргэд амны хаалтаа заавал зүүж, өөрсдийн ухамсраараа дэг журамтай байх шаардлагатай. Сүүлийн үед нутаг дэвсгэртээ коронавирусийг алдаагүй учраас чөлөөтэй байж болно гэж иргэд ойлгоод байгаа нь гэндсэн асуудал болж хувирах аюултай. Хамгийн анхаарал болгоомжтой байх цаг үе одоо ирсэн байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угааж, олон нийтийн газраар явахгүй байж, амны хаалтаа заавал зүүхийг иргэдээсээ хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 13 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 36 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 38 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 44 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 53 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 23 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 34 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 36 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 29 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 15 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 25 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 26 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 27 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top