x

“Эрдэнэт үйлдвэр”: Яагаад?!

“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг тогтмол бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” юм.

Тэнд асар их баялаг, хөрөнгө, валют эргэлдэж байдаг. Тэр хэрээр олны нүд унаж, анхаарал тогтож байдаг. Ингэх нь зүйн хэрэг.

Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг яаж ийгээд хувьдаа авч, баялгийг хуваарилагч болох хүсэлтнүүд ч олон бий.

Яг ийм хүслээ гүйцэлдүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын эзэмшиж ирсэн 49 хувийг Монгол Улсын маань “Монголиан коппер корпорейшн” ХХК худалдаж авсан. Ийм явдал дөрвөн жилийн өмнө болж байлаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараахнаас УИХ тогтоол гаргаж, Засгийн газар хэрэгжүүлснээр 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчтэй болгосон. Улмаар “Монголиан коппер корпорейшн” компанийн удирдлага, эзэмшигчдийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан хууль зөрчсөн хэмээн хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн. Хэрэг ямар шатанд яваа нь одоохондоо чимээ аниргүй болоод байна.

Харин дан ганц төрийн өмчлөлтэйгээр жил гаруй ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ойрын үед олны анхааралд орж ирлээ. Их л мэдээлэл ил болж байх шиг байна.

Гэхдээ энэ бүхнийг углуургаар нь харвал их сонин явдал эхэлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед улс төр, бизнесийнхэн, бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллээс “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн “Эрдэнэт үйлдвэр” 49 хувийг эргүүлж авахаар хөдөлж эхлэв үү гэж харагдаж байгаа юм.

“...Яагаад” гэсэн хэдхэн асуултын хариу л үүнд хариулт өгнө. Өрнөж өнгөрсөн үйл явдлын цаг хугацаагаар асуулт тавибал:

-Хууль бусаар тагнуулсан гэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яагаад “...Энэ явдал “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой” гэж мэдэгдсэн бэ?

-Ер нь Л.Оюун-Эрдэнэ яагаад тагнасан чагнасан хэргийн обьект болсон бэ?

-Засгийн газраас томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийг яагаад өөрчилсөн бэ?

-Ж.Энхбаярын зуучлалаар У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбилэг нар уулзсан гэх мэдээлэл тарсан. Яагаад?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад гэнэт Хөтөл, Дарханаар аялсан бэ?

-“Монголиан коппер корперейшн” яагаад Арбитрын шүүхэд хандахаар болсон бэ?

-“Монголиан коппер корперейшн”-ийг Арбитрын шүүхэд хандахад Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр ямар хэрэгтэй вэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэх хэрэгт шалгагдаж байсан О.Орхон яагаад ил гарч ирэв?

-“Монголиан коппер корперейшн” компанийнхан яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд Арбитрийн шүүхэд хандахаар зэхэж байна вэ?

Ийм олон асуулт овоорчээ. Одоогоор холбогдох хуулийн этгээдүүд хийгээд хувь хүмүүсийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. Харин эдгээр асуулттай холбогдож мэдэх үйл явдлууд үргэлжилсээр байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 25 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 38 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 30 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 16 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 26 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 27 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 28 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top