x

Я.Содбаатар: Зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэр болон хэлэлцсэн асуудлын талаар танилцуулав. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн Алтанбулагийн боомт дээр УОК-ын гишүүд очиж ажилласан. Тус боомт нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэж байгааг хэлье.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар манай улсын ургац хураалтын ажил 95 хувьтай байгаа бол мах бэлтгэх ажил эд эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Ямар нэг хомстол бий болох нөхцөл үүсээгүй. Гэхдээ цаашид эрсдэлт нөхцөл байдал буюу дотроо халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамж нөөцийн байдал ямар байгааг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. 

Олон нийтийн сүлжээгээр ташаа утгатай мэдээлэл, хэлэлцүүлэг өрнөж байна. УОК-оос ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүйг онцлон хэлэе.

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархаагүй тул өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй. COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйл байхгүй.

Сүүлийн өдрүүдэд ачаа тээврийн жолооч нараас өдөр бүр тохиолдол илэрч, эрсдэлт нөхцөл өндөрсөж байгаа. Иймд Алтанбулгын боотмоор ирж байгаа ачаа тээврийн жолооч нарын тодорхой бүсд байршуулж, наашаа хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Манай талаас жолооч нарыг 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа боловч хилийн цаана байгаа нөхцөл байдлыг харахад төдийлөн нөхцөл боломж муу байна. Ийм учраас Монгол улсын Гадаад харилцааны сайдыг хоёр хөрш оронтойгоо боомтын асуудлаар тодорхой нэгдсэн шийдвэр гаргахаар ажиллах, шийдвэр гаргахаар шийдвэрлэсэн байгаа" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Цахим орчинд БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай, түүнийг хянадаг байгууллагатай. Өнөөдөр Монгол Улсад гаднаас ажиллах хүч оруулж ирэх асуудал төрийн бүрэн хяналтад байгаа. Ямар нэгэн хяналтгүйгээр, хэн нэгнийг тэр тусмаа шөнийн цагаар оруулаагүй.

Мөн энэ жил маш бага хэмжээгээр буюу зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа. Ийм шаардлага нь ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт байна. Долдугаар сар хүртэл ажиллах хүчийг оруулж ирэхийг хориглосонтой холбоотой бүтээн байгуулалтын маш олон ажил зогссон. Олон ААН-ийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Олон улсын зээл тусламжаар хийгдэж байгаа ажлууд тендер зарлагддаг. Түүнд БНХАУ болон гадны компаниуд шалгардаг. Тэр ААН-үүд удирлах албан тушаалтнуудаа оруулж ирж байж ажил нь эхэлдэг. Цалинг тавидаг. 

Налайх, Дарханы замаас эхлээд цэвэрлэх байгууламж, хэд хэдэн эмнэлэгийн барилгыг бүрэн дуусгах хэрэгтэй байна. Энэ бүхэн дээр гадны ажиллах хүчин оруулж ирэх шаардлага гарч байна. 

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Халдвартын эмнэлгийн өргөтгөлийг хийхэд гадны ажиллах хүчин оруулж ирж, технологийн нарын ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Монголчууд зарим ажлыг үнэхээр хийж чадахгүй байна. Үнэнээ хэлэе. 

Гадны ажиллах хүчийг маш хатуу хяналт доор, цөөн тоогоор, хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, хууль хүчний байгууллагын хяналт доор ажиллуулж байгаа.

Засгийн газар өчигдөр он дуустал БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон. Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр, өмнө нь орж ирсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэм сахиулаагүй мэтээр улс төржсөн агуулгаар мэдээлэл хийж байна.

Иргэдийг төөрөгдүүлж, улстөрийн зорилгоор хандаж буй уг асуудалд хуулийн байгууллагаас арга хэмжээ авна. Энэ асуудалтай холбоотой худал мэдээллийг зохион байгуулалттайгаар цөөн тооны хүмүүс олон нийтийн сүлжээнд дэвэргэж байна.

Хариуцлагатайгаар хэлэе. Энд хууль зөрчигдсөн, хараа хяналтаас гарсан зүйл байхгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.90.6)
    Удирдах албан тушаалтан инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа ч гэх шиг,ЯАСАН ХУЖАА НАР ЧАМД БҮГДЭЭРЭЭ ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ АНКЕТ АА УНШУУЛЖ ,ШАЛГУУЛ АА ЮУ,ЕР НЬ ОРУУЛЖ ИРСЭН ХУЖАА НАР ЧИНЬ ХААНА ,ЯМАР ХЯНАЛТАД хамгийн гол нь ХЭДҮҮЛЭЭ БАЙГААГ Хүрэлсүх, та нар АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭЭЛЭГЧ, ЭЭ ЭЭ,, ,ШААРДАЖ БАЙНА
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Hudlaa shaaj bb
    2020 оны 11 сарын 09 | Хариулах
  • 0007 (106.102.11.187)
    Hutsaad bai. Hujaa oruulaad
    2020 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (117.111.15.235)
    Энэ дуракууд хуцнаа монголчууд яагаад ажил хийж чадахгүй гэж. Харйн ч эсрэгээрээ гадаад оронд хамгийн сайн ажйл хийдэг нь монгол шүү
    2020 оны 11 сарын 09 | Хариулах
  • Нараа (66.181.188.193)
    Хөё Содбаатараас хужаад энэ өвчин арилсан айлгүй би хариучна гэж хэлээч би батлан даана гэж хэлээч оросоос л орож ирээд байна хужаад айлтгүй би толгойгоороо хариучна гэж хэлээч та бид нарын толгойг угааж сурсан гарууд шүү бид үнэмшинэ гэж бодож байна уу олон жил угаалаа даа
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.27.143)
    Хилээр орж ирж байгаа хятад иргэдэд хатуу хяналт тавьж байгаа бол сайн. Гэхдээ монгол залуусаа нарийн мэргэжлийн ажилд сургахгүйгээр хэдэн он хүртэл хятад иргэдийг монголд урьж ажиллуулах юм бэ? Иргэдээ ажил үнэхээр хийж чадахгүй байна гэж хэзээ болтол ярих юм бэ? Тэр нарийн мэргэжлийн ажилчдыг хэзээнээс төлөвлөгөөтэй сургаж бэлтгэх юм бэ?
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
  • СОДБААТАРЫНХАА УДМААРАА ХҮН МУУТАЙ ЛУЙВАРЧИН ЛУУХААНУУД (64.119.25.114)
    ЧИ ҮЙЛИЙН ЛАЙГАА ЭДЭЛЖ, ЗОВООСОН ОЛОН ХҮМҮҮСИЙН ҮР ХҮҮХДҮҮДИЙН НУЛИМСАНД ХУТГАЛДАХ ӨДӨР ИРНЭ. ЧИ БОЛ ХҮН БИШ, АДГЫН НОВШ.
    2020 оны 11 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 47 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 39 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 7 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 25 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 35 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 36 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top