x

Халтиргаа, гулгаанаас сэргийлэх 3,227 тонн давс, 4,175 тонн бодис нөөцөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангасан талаар танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн  хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгааг хотын  Ерөнхий менежер хэлэв. Улмаар цахилгаан  дулаан хангамж, усан хангамж,ариутгал, үерийн далан хангамж болон автозамын чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өглөө.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3,227 тонн давс, 4,175 тонн  бодис нөөцлөөд байна.

Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1,976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ. 

Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж,  нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 48 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 40 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 8 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 26 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 36 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 38 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top