"Сиркл К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсан эмэгтэй нярай хүүхдээ хогийн саванд орхисон хэрэг гарсан.
Тухайн хүүхдийн эцэг, эхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс олж тогтоон мэдүүлэг авсан. Хаягдсан хүүхдийн эх хүүхдээ тэжээх боломжгүй, оюутан учраас хаяхаар шийдсэн гэж мэдүүлсэн байдаг.
Дутуу төрсөн нярайг ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчим эмчилгээний тасагт эмчилж, нярайд хордлого тайлах, амьсгалын дутагдлаас гаргах эмчилгээ хийж байсан ч харамсалтай нь өчигдөр нас баржээ. Дутуу төрсөн хүү толгойдоо авсан гэмтлээ даахгүй нас барсан байна.
Мөн эцэг нь түүнийг сахиж байна хэмээн эх сурвалж мэдээлж байсан билээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан хүүхдийн эцэг, эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.