x

Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эрчимжүүлхийг хүсэв

Хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНФУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Францын Элчин сайдын яамны Эдийн засгийн атташе Хюго Дэбруас болон Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Хотын Захирагч Д. Сумъяабазар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

БНФУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч ажиллана гэдгээ дурдлаа. Түүнчлэн Франц Улсын “СҮЭЗ” /SUEZ/ компанийн зүгээс Улаанбаатар хотын усны мэдээллийн сангийн системийг хөгжүүлэх болоод хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав.

Талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Мөн хот төлөвлөлт болон нийтийн орон сууцны аж ахуйг сайжруулах зорилгоор Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим уулзалтыг зохион байгуулах талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах Парис хотын нэрэмжит гудамжийг тус улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж болгон тохижуулахад талууд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 27 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 29 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 53 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 45 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 13 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 41 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 42 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top