Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:
-
11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
-
11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар
-
11 сарын 11-нд Токио-Улаанбаатар
-
11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
-
11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
-
11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
-
11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
-
11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
-
11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
-
11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.




