x

“Монголын оюутны спортын V наадам”-ын нээлт боллоо

“Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Ийнхүү Монгол улсын шилдэг оюутан тамирчид 12 дугаар сарын 10 хүртэл спортын 10 төрлөөр аваргын төлөө өрсөлдөнө.

Энэхүү наадмын нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын 27 их дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл цагаан толгойн үсгийн дарааллаар Спортын төв ордны А зааланд жагсан орж ирсэн юм. Зарим сургууль наадмын сүүлчээр болох тэмцээнд оролцохоор орон нутгаас шууд ирэх бөгөөд эдгээр сургуулийн төлөөлөл ч байв.

Тухайлбал, Аварга дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Глобал удирдагч их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Идэр их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, Мон-Алтиус дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Төмөр замын дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн оюутан тамирчдын төлөөлөл тугаа барин жагсав.

Улмаар “Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулахад, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спорын холбоо /МОСХ/-ны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, БТСУХ-ны дэд дарга, тус наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор Т.Хэрүүга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Наадмыг албан ёсоор нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлсэн юм.

Тэрээр “Эрхэм оюутан залуус, багш дасгалжуулагч нараа,

Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу манай холбоо 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд 5 дах удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.

Оюутны спортын “Универсиад” наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн, түүхэн ач холбогдолтой билээ.

Монголын оюутны спортыг анхаарлынхаа төвд байлгаж, дэлхийн Универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос эхлэн 2 жил тутамд явуулж байхаар шийдвэрлэн, санхүүгийн туслалцаа үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү наадмыг зохион байгуулахад МОСХ-той гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай Ганхуяг захиралтай Эрдэнэс-Тавантолгой компанийн хамт олонд Универсиад V наадамд оролцож байгаа та бүхний болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна.

МОСХ өөрийн санал, санаачлага, хөрөнгө санхүүжилтээр жил бүр оюутны дунд Универсиад наадам, оюутны УАШТ-ийг спортын олон төрлөөр их, дээд сургуулиудтайгаа хамтран тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин 2021 оноос эхлэн Универсиад өнжих сондгой тоотой жилд та бүхний дунд оюутны УАШТ-ээ байнга зохион байгуулан явуулах болно.

Оюутан залуучуудаа, та бүхнийг үндэсний Универсиад наадамдаа амжилттай оролцож, Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 8 дугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамдаа шалгаран оролцох эрхээ авч, амжилттай өрсөлдөхийг Олон улсын оюутны спортын холбоо болон МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж байна” гэлээ.

Үүний дараа Монголын шилдэг 4 оюутан тамирчид Төрийн далбааг Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр мандуулж, Оюутны наадамд оролцох тамирчдаа төлөөлж шатрын ОУИМ С.Билгүүн, наадмын шүүгчдийг төлөөлж ширээний теннисний улсын шүүгч Б.Цэрэндорж нар тангараг өргөсөн юм.

Оюутан тамирчид анх удаа өөрийн сүлд дуутай болсон байна. МОСХ-ны энэхүү Сүлд дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ая, үгийг зохиосон байна.

“Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт болсноор өчигдрөөс сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээнээ эхлүүлж хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 53 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 46 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 14 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 32 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 42 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 43 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top