Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө Улаанбаатарын цагаар 21:30 минутад эхэллээ.
Цахим хуралд УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар ОУПХ-ны Ерөнхийлөгчид болон Гүйцэтгэх хорооны нэр дэвшигчдэд саналаа өглөө.
Нийтдээ 145 орны парламентаас 412 парламентын гишүүд оролцож байна.
Өнөөдрийн хурлаар Удирдах зөвлөлд 2019 оны санхүүгийн тайланг мэдээлж, ОУПХ-ны 2021 оны төсвийн төслийг баталлаа. Дараа нь хуралдаанд оролцогчид дэлхийн Парламентуудын Спикерүүдийн V хурал болон Парламентын эмэгтэй Спикерүүдийн XIII дээд хэмжээний цахим уулзалтуудын үр дүнгийн талаарх тайлан болон 2021 онд Вена хотод зохиогдох тус хурлын бэлтгэл ажлын талаар мэдээллийг сонслоо.
ОУПХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-нд гарах юм.



