Авьяаслаг жүжигчин Д.Оюунтуул өнөөдөр Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрээр 2001 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн билээ. Их сургуулиа төгсөөд хошин урлагийн “Шинэ үе” продакшнаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ.
Авьяаслаг бүсгүй анх “Овжин охид” уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьсан юм. Одоо жүжигчин Д.Оюунтуул “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож буй.



