x

“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо

“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат.

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд гар утсаараа, хүссэн газраасаа автобусны “U money” картаа цэнэглэх боломжтой боллоо. “Мобайл цэнэглэлт”-ийн энэхүү үйлчилгээг “Хай Пэймэнт Солиюшнс” ХХК-тай хамтран нэвтрүүлж байна.   

2016 оноос Юнител, Мобиком, Скайтел компаниудтай хамтран NFC SIM-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, 2017 онд Хаан банктай хамтран хэрэглэгчийн данстай холбоотой, цэнэглэх шаардлагагүй, нийтийн тээвэрт төлбөр төлөх боломжтой Ситипасс хамтарсан карт болон сарын хязгааргүй зорчих боломжтой хугацаатай картын үйлчилгээг нэвтрүүлсэн. 

2019, 2020 онуудад дотоодын мэдээлэл технологийн компаниудтай хамтран кассын прогамм болон банкны пос төхөөрөмжөөр дамжуулан бэлнээр болон банкны картаар U money карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн НӨАТУС-ын системд холбогдож нийтийн тээврээр U money картаар хөлс төлөн зорчсон иргэдэд И-баримт олгох үйлчилгээг нэвтрүүлсэн.

Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “U money” картыг 2015 онд цэнэглэх төхөөрөмжийг ашиглан, карт цэнэглэх, борлуулах хэсгээр дамжуулан үйлчилгээ авдаг байсан. 2019 онд жижиглэн худалдаа эрхэлдэг үйлчилгээний байгууллагуудын посын системтэй холбосноор иргэдэд үйлчилгээг ойртуулсан. Өнөөдөр иргэд утсаараа картаа цэнэглэх боломжтой болсноор иргэдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэж байна. Иргэд U money картыг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаад зогсохгүй бусад үйлчилгээнд ашиглах төлбөрийн хэрэгсэл болгохоор “U money pay” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 54 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 46 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 14 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 32 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 42 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 43 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top