x

100 айлыг нүүлгэнэ гэсэн яалаа?

Улаанбаатар хотын захирагчийн алба, НИТХ-ын шийдвэрээр 100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг ирэх есдүгээр сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 100 айл орчимд дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм энд байрладаг.

Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан ариун цэврийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газрууд байхгүй, төвийн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдолгүй өнөөг хүрчээ. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа.

Энэ талаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга:

-Одоогийн байдлаар  ил задгай худалдаа эрхлэлтийг цэгцлээд байна. Ил задгай худалдаа нь хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан. Энд орчны бохирдол, хог хаягдал их байсан төдийгүй  нэгдсэн төвлөрсөн ариун цэврийн өрөөгүйгээс болоод  ил задгай бие засах гэх мэт байдлууд маш их гарч байсан.  Харин одоо тодорхой хэмжээгээр энэ асуудлууд шийдэгдэж энд оршин суугчид болон энэ хавиар явч буй хотын иргэдийн эрх ашиг нь илүү таатай болж байна хэмээн бодож байна.  

Иргэний бүртгэлийн мэдээллийн төв гэхэд хоёр сарын өмнөөс  тодорхойлолт гаргах болон гадаад паспортын олголт зэрэг ажлуудаа дүүргүүд рүү шилжүүлсэн нь 100 айл орчмын замын түгжрэлийг 40 хувиар бууруулсан. Одоо бид Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг шилжүүлж тэндээ барилгын материал үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгснөөр энэ оны есдүгээр сарын 1 гэхэд  үйлдвэрүүд нүүж дуусна” гэв.

Иргэд 100 айлыг тэр чигээр нь нүүлгэнэ гэж буруу ойлгоод байна

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:

-Хяналт шалгалт эхлээд сар гаруй болж байна. Автозамын дагуу нийт 37 ТҮЦ зөвшөөрөлгүй байна. Эдгээр ААН-ийг нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөл гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Суурьшлийн бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг явуулахыг хориглосон заалт хуульд бий боловч энд үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр нь тоос шороо, дуу чимээ их гаргадаг. Мөн иргэд  гэр бүлийн хэрэгцээнд газар аваад  тухайн газраа зориулалтын бусаар ашиглан барилга барьж үйлчилгээ явуулж байна. Газрын тухай хуулиар бол газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах, өмчлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа 46 байгууллага байна. Тиймээс Газрын бид албатайгаа хамтраад өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байгаа. 

Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Тийм биш. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийг л цэгцэлж байна. Тэрнээс зөвшөөрөлтэй худалдааны төвүүд болон барилгын материалын захуудын үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

-Энэ зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төв бизнес эрхлэгчдийн асуудал биш болоод байна. 2008 онд баталсан хотын ерөнхий төлөвлөгөө өнөөдөр хүртэл хэрэгжээгүй. 100 айл орчимд 12,000 айл өрхийн орон сууц баригдах байсан боловч 10 жилийн хугацаанд ердөө 10-хан хувьтай явж байгаа. Хот төлөвлөлтийнхөө ерөнхий бодлогыг дагаж, хэрэгжүүлж байж Улаанбаатар хот хөгжих боломж бүрдэнэ. 

100 айл орчмын оршин суугчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төвлөрсөн газар явуулж, газар талбайн асуудлыг нь шийдвэрлэж өгөх гэх мэтээр бүх талын эрх ашгийг хангаж шийдвэрлэнэ. Цаашлаад зам дэд бүтцийг сайжруулах, долдугаар хорооллын төслийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх гээд олон асуудал энэ хүрээнд хийгдэнэ. Энд үйдвэрлэл явуулж байгаа шохой, будаг, чулууны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагаагаа явуулах орчин, боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр Технологийн Паркийн зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Тэнд төвлөрсөн байдлаар үйлдвэр үйлчилгээгээ явуулах боломж нь бүрдэнэ.  Одоо бид суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон. Шалтаг тоочоод суугаад байвал юу ч хийгдэхгүй. Мянга хөгжил яриад, сайн сайхан амьдрал хүсээд нэмэргүй гэв.

100 айл орчмыг нүүлгэх ажлыг 2018-2020 онд гурван үе шаттайгаар хийх гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

-УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,

-Баруун болон. хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажпыг судлах,

-Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,

-Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,

-Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

Хоёрдугаар үе шат:

-Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,

-Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт. гэрэлтүүлгийг сайжруулах,

-Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

Гуравдугаар үе шат:

-Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,

-Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,

-Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах аж. 

Одоогоор ажлын хэсэг эхний үе шатаа хэрэгжүүлж дуусгаад хоёр дахь үе шат руугаа ороход бэлэн болсон гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 22 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 23 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 28 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 29 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 30 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 32 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 5 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 9 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 39 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 39 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 40 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 44 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 46 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 50 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 52 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 54 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 9 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 47 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top