x

Сайжруулсан түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон нарын албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19,465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12,350 буюу 63.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, Улаанбаатар хот руу нэвтрэх долоон цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд 39 хүн угаарын хийн  хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэнээс одоогийн байдлаар таван хүн эмнэлэгтээ эмчлэгдэж байна. Бусад нь эдгэрч гарсан. “Яндангаа хөөлье” арга хэмжээнд та бүхэн идэвхтэй оролцож, угаарын хийнд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Сайжруулсан шахмал түлшний “сайн” карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой” хэмээлээ.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх, хоёрдугаарт гараа тогтмол угаах, гуравдугаарт хүн хоорондын зайг баримтлах хэрэгтэй. “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 51 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 1 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 4 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 56 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 24 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 42 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 52 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 54 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top