x

ЦЕГ, Голомт банк “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ

Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.  

Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. Гэсэн ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас ийнхүү үргэлжлүүлэх болжээ.

Энэ удаагийн аяныг санаачилсан Голомт банкны хувьд аяны хүрээнд олон улсын гүйлгээ, картын төлбөр тооцоо, интернэт болон смарт банкны үйлчилгээ, интернэт худалдаа, фэйсбүүк твиттер зэрэг сошиал сүлжээн дэх луйвар, залилан гэсэн үндсэн 5 чиглэлд анхаарлаа хандуулж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг, мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах юм.

Монгол Улс цахим хэрэглээгээрээ Ази тивдээ 1 дүгээрт, дэлхийд 10 дугаарт орж байгаа нь манай улсын иргэдийн цахим хэрэглээ хэр өндөр байгааг илтгэж байна. 2016 онд буюу иргэдийн цахим хэрэглээ төдийлөн идэвхжээгүй байсан үед манай улсад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292, 2018 онд 688 болж, 2019 онд 7,000 болж огцом өсжээ. Улмаар цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэрэг өссөнөөр 2019 оны байдлаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top