Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж УОК-оос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг сунгах саналыг дэмжлээ.
Ингэснээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгахаар болов.
2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. Үүнээс найман хүний бие байдал хүндэвтэр байгаа юм.
ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл ӨНДӨР гэж гарчээ.