БШУЯ-наас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх сайдын шийдвэр цуцлагдаагүй, хэвээрээ байгаа гэв. Өнгөрсөн жил гарсан сайдын тушаалыг мөрдөж ажиллахыг албаныхан санууллаа.
"Halloween" буюу сүнсний баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй ч хүүхэд, залуусын дунд сүүлийн жилүүдэд дэлгэрч байгаа баяруудын нэг юм.
Өнгөрсөн онд гарсан сайдын тушаал:
Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй бөгөөд тэд аравдугаар сарын 31-ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг байна. Мөн энэ баярын өдрөөр нүүрэндээ баг зүүж, сүнснүүдэд танигдалгүй хувцаслаж нуугдах ёстой аж.