x

Нийтийн тээвэр "амны хаалтгүй" иргэдэд үйлчлэхгүй

Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв.

Тэрээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмблэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. 2020 оны есдүгээр сарын 17-ноос хойш Улсын онцгой комиссын шийдвэрээр гэрийн ажиглалт, тусгаарлалтыг цуцалсантай холбоотой зөвхөн КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлж гарсан нийт 16 хүнийг хяналтандаа авсан ба 10 хүн хяналтаас гарч, өнөөдрийн байдлаар зургаан өрхийн зургаан хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.

Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108102 автомашиныг шалгаж нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан байна.

Эдгээр хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Онцгой комиссын гишүүд санал хэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцлөө.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна.

Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.

Мөн түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 48 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 49 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 17 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 5 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 57 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 7 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 10 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 2 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 30 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 48 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 58 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top