x

Хотын дарга ЗУРГААН ОРЛОГЧТОЙ ажиллана

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох талаар зөвшилцлөө.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, нарыг тус тус томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

  • Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор Ж.Сандагсүрэн, 

  • Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Н.Баярчимэг,

  • Зам тээвэр хариуцсан орлогчоор Б.Одсүрэн,

  • Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө,

  • Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор Д.Ихбаяр

  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар  нарын нэрийг дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Ж.Сандагсүрэн нь математикийн загварчлал-эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг дарга, “Очир-Ундраа” группийн газрын захирал, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байв. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд даргын сонгуультай аж. 

Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Н.Баярчимэг нь хуульч, Канадын "Розенблатт Ассосэйтс" хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер, "Мобиком корпораци" ХХК-ийн мэргэжилтэн, салбарын захирал, 2016-2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, 2017-2018 онд УУХҮЯ-ны мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, 2018-2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажилаж байв. 

Монголын Хуулчдын холбооны гишүүн, хуульч, олон улсын "Ротари" байгууллагын гишүүн, "Номт Ротари" клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн сонгууль ажилтай. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчид нэр дэвшигч З.Төмөртөмөө нь 2006-2009 онд "Их монгол" FM-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн, 2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх, 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2017-2019 онд Засгийн газрын ХЭГ-ын даргын зөвлөх, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх. 2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн.

Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчид нэр дэвшигч Д.Ихбаяр эрх зүйч мэргэжилтэй, нийслэлийн МАН-ын хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга, "Их засаг" лицей сургуулийн захирал, Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ЖДҮ дэмжих төвийн дарга, Сонгинохайрхан дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байв. 

Зам тээвэр хариуцсан орлогчид нэр дэвшигч Б.Одсүрэн 1995-1998 онд "Монгол карт системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-1999 онд "Эн Эс Жи" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал “Миний байшин” төслийн санаачлагч, 2009 онд "Метро девелопмент групп"-ийн ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажиллаж байв. Монголын Хөл бөмбөгийн холбооны сахилгын хорооны гишүүн, "Улаанбаатар хотын танхим"-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгууль ажилтай. 

Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчид нэр дэвшигч Б.Сүхбаатар нь "Суман Гүн трейд" ХХК-ийн захирал, "Улаанбаатар Бизнес хөгжлийн төв" НӨҮГ-ын дэд захирал, "ТВ-10"-ийн захирал, "Эрүүл хүнс" ХХК-ийн захирал, "НОСК" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байв.

Нэр дэвшигчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар томилох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 59 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 8 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 11 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 4 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 32 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 50 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 59 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 1 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top