x

У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа өрхүүдэд хатуу хяналт тавь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн дагнасан нэгжүүдийг байгуулахад зориулсан хөрөнгийг шийдвэрлээд байгаа гэдгийг хэлээд энэ нь тулгамдсан асуудал, эмзэг сэдэв учраас Та бүхэн анхаарлаа хандуулж ажиллаарай хэмээн үүрэг өглөө.​​​​​​​

Тэрээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард иргэд үүнд маш их эмзэглэж байгаа. Нуугдмал далд байдалд үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн талаар биечлээд яриад байдаггүй. Тэсвэр нь алдарсан хүмүүс гарч ирж байгаа. Тиймээс энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн, амиа алдаж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бид өнөөдөр нас биед хүрсэн хүмүүсийн гэр бүлийн хэрүүл шуугианыг хөндлөнгөөс хянах гэхээсээ илүүтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ахлах ангийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийг оруулахаар ЕБС-ийн хөтөлбөрөө бэлэн болгоод байна. Сая Засгийн газраас хүүхдийн байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх жилээс хүүхдийн бацаагч нар ахлах ангиудад хичээл орно.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр түвшинд гаргахыг зорьж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг дэргэдээ төвлөрүүлж, тэр мөнгөөр нэгнийгээ шагнаж урамшуулдаг, гадаад дотоод томилолтод зарцуулдаг жишиг байгааг өөрчилнө. Энэ мөнгөөр гудамжаар эргүүл хийж байгаа хамтарсан багийн гишүүдийг урамшуулъя гэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 48 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 49 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 50 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 17 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 5 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 57 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 9 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 2 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 30 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 48 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 57 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top