x

Эхийн эндэгдлийг 20 жилийн хугацаанд бууруулсныг сайшаав

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь төлөөлөгч хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава НҮБ-ын Хүн амын сангаас Улс орны VI хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын бэлгийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, коронавируст халдварын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг танилцуулав. Тэрээр Монгол Улс эхийн эндэгдлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай бууруулсныг сайшааж, уг амжилтаа цаашид бататгахад НҮБ-ын Хүн амын сангаас Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн коронавируст халдварын цар тахлын үед эмзэг бүлгийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлт орхигдож болзошгүй байгаа талаар анхааруулж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл, зайлсхийж болох эхийн эндэгдлээс сэргийлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэлээ.  Мөн Хүн амын сан болон бусад түншээс тус байгууллагаар дамжуулан олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зарцуулах болно гэдгээ дахин нотлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавируст халдварын үед Монгол Улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж, нягт хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын хатагтай Каори Ишикава болон түүний хамт олонд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байгааг онцолж, анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон зангилаа асуудлын цөм болохыг тэмдэглэв. Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хилийн боомт бүхий аймаг, сумдад анхаарлаа хандуулж, ПГУ лаборатори шинээр байгуулах болон бэхжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулав. Цаашид хилийн боомттой аймаг, сумдад тусгаарлах байр бэлтгэх, лабораторийн хүчин чадавхийг бэхжүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах чиглэлээр Хүн амын сангаас холбогдох дэмжлэгийг хүсэв.

Сайд Т.Мөнхсайхан салбарын хэмжээнд эхлүүлээд байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, сум болон аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа талаараа товч танилцууллаа.

Уулзалтад Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хүн амын сангийн ажилтан Б.Шинэтөгс, Ч.Оюун, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 40 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 42 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 5 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 7 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 22 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 52 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 53 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 2 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 5 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 58 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 26 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 44 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 54 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 55 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top