Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах санал гаргажээ.
Өөрөөр хэлбэл, манай улс ирэх сарыг дуустал хилээ нээхгүй байх шийдвэр гаргасан байна.
Тус саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.
Хуралдаанаар:
-
Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдлын талаарх нөхцөл байдал;
-
Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар мөн бусад асуудал хэлэлцэхээр хуралдаж байна.